_--



















gallery_zurag_website
Tsakhia Elbegdorj, Präsident der Mongolei, und OTGO art, Schloss Bellevue Berlin, 29.03.2012
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон ОТГО арт, Бельвю ордон 2012.3.29 Берлин
Joachim Gauck, Präsident der Bundesrepublik Deutschland, und OTGO art, Schloss Bellevue Berlin, 29.03.2012
ХБНГУ-н ерөнхийлөгч Ё.Гаук (Joachim Gauck) болон ОТГО арт, Бельвю ордон (Schloss Bellevue) 2012.3.29 Берлин

OTGO art exhibition - RED GER Gallery at KHAN BANK - Ulaanbaatar
"OTGO art" Үзэсгэлэн, Уран бүтээлч ОТГО
12.-25.October.2012 RED GER art gallery at KHAN BANK, Ulaanbaatar Mongolia 


Үзэсгэлэнгийн нээлт: 2012 оны 10 сарын 17 нд 18-20 цаг 
Үзэсгэлэнгийн нээлтийг нээж урлаг судлаач багш Сэнгшадавын Чулуунцэцэг үг хэлнэ.

Сэтгүүлчдэд: 
mongol_pdf  english_pdf  deutsch_pdf


Хаяг: Сөүлийн гудамж-25, Хаан банкинд байрлах “Улаан гэр” галерей
Цагийн хуваарь: Даваа-Бямба 9:00-18:00
Холбоо барих: Т.Ганцэцэг
88708969 /Улаан гэр галерей менежер/
facebook.com/RedGerArtGallery

Уран бүтээлч: ОТГО арт 99791822
www.mongolian-art.de
www.zurag.de


Герман улсын нийслэл Берлин хотод хоёр жилийн өмнөөс ЗУРАГ нэртэй уран зургийн галерей ажиллуулж зөвхөн Монгол төдийгүй олон орны уран бүтээлчдийн 20 гаруй үзэсгэлэнг зохион байгуулсан Э.Отгонбаярын бие даасан ОТГО арт нэртэй үзэсгэлэн энэ оны 10 сарын 12-25 хооронд Хаан банкны төв салбарт байрлах Улаан Гэр галерейд болох гэж байна.

ЗУРАГ галерейг үүсгэн байгуулагч, галерейч, зураач, урлаг судлаач Э.Отгонбаяр нь эх орондоо Монгол зургийн ангийг 1998 онд дүүргэж улмаар уран бүтээлч, Монгол зураг болон Монголын түүх судлаачаар бие даан ажиллаж байгаад 2005 онд Берлинд ирж тус хот дахь Герман Улсын Урлагийн Их Сургуульд урлаг судлаач, урлагийн менежер мэргэжлээр 3 жил суралцан мастерийн зэргээр төгссөн. Тэрбээр европын холбооны ихэнх улсад бие даасан болон хамтын үзэсгэлэнгүүдэд оролцон зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал Герман, Франц, Голланд, Чех, Швед зэрэг 10 гаруй орнуудад өөрийн бие даасан 30 орчим үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон юм.

Өнгөрсөн онд Германы телевизээр бүтээл туурвилынх нь тухай “ЗУРАГ” баримтат кино гарч, урлагт дуртай германчуудыг бишрүүлсэн байна. Уг баримтат киног дараа нь манай Үндэсний телевизийн уран бүтээлчид эх орон даяар цацсан байсан нь саяхан билээ.

Түүний саяхан эх орондоо Цагаандарь галерейд гаргасан анхны үзэсгэлэн нь үзэгчдийн хүсэлтээр Монголын урлагийн зөвлөлийн Улаан гэр галерейд 14 хоног гарах боллоо. Энэ ховорхон боломжийг та бүхэн бүү алдаарай!



MT TV - Mongolia - Buteel turuh agshin

SCH TV - Mongolia - TV Urlan

"OTGO art" Exhibition in Mongolia 2012

"OTGO art" Exhibition in Mongolia 2012
 ---урилга PDF---

OTGO art





----- Нүүр хуудас - Шинэ сонин - Галерейч - Уран бүтээлчид - ҮзэсгэлэнМонгол Соёлын Төв - Линкс - Холбоо барих ---- © www.zurag.de Эршүүгийн Отгонбаяр

----- Нэгэн цагт дэлхийг туурайн төвөргөөнөөр цочируулж Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ мөнхөд хоногшуулж чадсан Монгол хүмүүс одоо оюуны урлагаараа ахин довтлон гарч ирэх болтугай!

zurag nuur huudaszurag shine soninzurag galereichzurag uran buteelchidzurag_uzesgelenmongol urlag soyoliin tuvzurag_web_holboozurag_holboo_barihzurag_mongolzurag_englishdeutsch zuragfacebook zuragart kunst urlag
khan bank logo
www.khanbank.com

arts counsil of mongolia logo
www.artscouncil.mn

red ger art gallery logo
facebook.com/RedGerArtGallery

ZURAG studio & gallery berlin logo
www.zurag.de